МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбын бичсэн гэх захидал өнгөрсөн долоо хоногт олны хэвлэлээр тарж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэгвэл уг захидалтай холбогдуулан өнгөрсөн баасан гарагт АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд МАХН-ын ерөнхий нягтлан бодогч Цэцэгээг түр саатуулж, тайлбар авчээ. Тодруулбал, тус газрын албан хаагчид МАХН-ын байранд очиж нэгжлэг хийн ийнхүү ерөнхий нягтлан бодогчийг нь дагуулан явж, нэлээд орой болтол түүнээс тайлбар, гэрчийн мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Учир нь Л.Шийлэгдамба тэрхүү захидалдаа О.Даваасүнгээс дэмжлэг хүсэж авсан 50 мянган ам.долларыг өнгөрсөн аравдугаар сарын 4-ний өглөө Н.Энхбаярын МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн. Тухайн өдрийн орой ЭМСЯ-ны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон боловч тэр өдөртөө АТГ-ынханд баривчлагдсан тухай бичдэг байсан юм. Тиймээс эл асуудалтай холбогдуулан нягтлан бодогчоос нь тайлбар авсан аж.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв