Хамаатан садангүйгээр Хойд Африк, Ойрхи Дорнодоос Европт орж ирсэн 10 мянга орчим хүүхэд одоо сураггүй болоод байна. Европолын мэдээнд энэ тухай өгүүлснийг The Guardian сонин нийтлэв. Тэднийг боолын наймаачид хулгайлсан байж магадгүй гэж эрх баригчид үзэж байна.
Европолын захиргааны тэргүүн Брайан Дональдын (Brian Donald) ярьж байгаагаар, таван мянган хүүхэд Италид, мянга орчим Шведэд сураггүй болсон бөгөөд тэдний тоо нь өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн гэнэ. “Бүгд гэмт хэрэгтнүүдийн гарт ороогүй байх. Хэн нэгэн нь эцэг, эхээ олсон байж магадгүй. Бид тэдний хаана юу хийж байгааг мэдэхгүй” гэж Дональд хэлжээ.
Хүүхдүүдийг сексийн зорилгоор ашигласан тохиолдол байсныг Дональд мэдээлэв. Сүүлийн жил хагасын дотор цагаачдын наймааг эрхэлсэн бүхэл бүтэн сүлжээ үүссэн ба Унгар, Германд ийм хэргээр шүүгдэгчдийн шорон байдаг ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна