БНСУ руу 90 хоногийн хугацаанд зорчих визний журамд гурван төрлийн өөрчлөлт оруулжээ. Үүгээр сардаа 500,000 төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн 6 сарын турш тасралтгүй төлсөн бол санхүүгийн чадварыг илтгэх банканд мөнгө байршуулах шаардлагагүй болжээ.
Үүнээс өмнөх зохицуулалтаар албан хаагчид ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар, хувиараа бизнес эрхлэгчид түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт зэргээ заавал хавсаргадаг байсан бол эдгээр баримтгүйгээр нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авах боломжтой болсон байна. Үүнээс гадна өмнө нь тус улсад зорчих урилгагүй хувиараа бизнес эрхлэгчид 5-8 сая төгрөгийг банканд байршуулдаг байсныг өөрчилж, урилгатай урилгагүйг үл хамааран 5 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг байршуулахаар болж тэгшитгэсэн байна.
Мөн тэтгэвэрийн насны виз хүсэгчид банканд заавал барьцаа хөрөнгө байршуулах шаардлагагүй болсон байна. Харин тус улсад сурах оюутан, ажиллах хүчинд олгох визний журамд өөрчлөлт ороогүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв