Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Н.Халиуныг танихгүй мэдэхгүй урлагийнхан гэж үгүй. Тэрбээр 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын хөгжмийн урлагт ажиллаж хөгжмийн продюсер, хөгжмийн найруулга, дуу хөгжмийн зохиол бичилцэж яваа нэгэн. Түүнчлэн тайзны болон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулах, хамтлаг дуучдын продюсинг ажиллагаа зэргийг хийж гүйцэтгэдэг мэргэжлийн уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэрээр Монголын анхны дуу бичлэгийн “Сонор” студийг үүсгэн байгуулж, рок попынхны дууны “үйлдвэрлэл”, “бүтээн байгуулалт” тэнд л явагдаж байсан.
Сайн, чанартай, мэргэжлийн, шилдэг уран бүтээл бүтээхэд чухал үүрэгтэй хөгжмийн найруулагчийн нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан ажлыг гүйцэтгэсээр Н.Халиун Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан монголын рок попын загалмайлсан эцэг гэхэд маргах хүн цөөн биз ээ. Халзан төрхөөрөө хэдийнээ олны танил болсон тэрээр өчигдөр нээлтээ хийсэн “Байгаль” цомгийн нээлтэд мэргэжил нэгт нөхдөө дэмжин ийнхүү хүрэлцэн ирсэн юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ