Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар Балбад шинэ уран бүтээлийнхээ судалгааг хийж яваа билээ. Тэрээр ирэх тавдугаар сард буюу Бурхан багшийн их дүйцэн өдрөөр “Үнэний хаан Будда” жүжиг тайзнаа тавихаар ийнхүү ажилдаа оржээ. Уг жүжгийн зохиолыг “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх бичсэн байна.
“Үнэний хаан Будда” жүжигт хүн өөрийгөө ялан дийлэхүйн ухааны талаар тусгасан аж. Жүжгийн бэлтгэл ажлын хүрээнд бурхан багшийн эх орон Энэтхэг оронд түүний хамт УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжгийн зохиолч Б.Цогнэмэх, УДЭТ-ын ерөнхий зураач Т. Ганхуяг нар аялж яваа юм.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв