Ариунаа Сүри “аатай” гоёлууд


Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэн бүтээлүүдээрээ дэлхийн тавцанд өрсөлдөж байгаа залуу дизайнер Ариунаа Сүриг хэн хүнгүй андахгүй. ХБНГУ-д дизайнер мэргэжил эзэмшсэн тэрбээр дэлхийн алдарт “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д оролцож байсан. 

 

Тэрхүү шоунд түүний хувцаснууд монгол уран бүтээлчдийн аянд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд “Ертөнц” цомгийн бүтээлүүд ийнхүү дэлхийд эх орноо төлөөлөн эгшиглэсэн. Тэгвэл дизайнер Ариунаа Сүри өчигдөр нээлтээ хийсэн “Ертөнц” цомгийн үргэлжлэл “Байгаль” цомгийн нээлтэд уригдан оролцсон юм. Тэрээр энэхүү гайхалтай цомгийг эгшиглүүлж байгаа “Дэлхий” хамтлагийн уран бүтээлчдийн гоёлыг урласан билээ. Содон “аатай” гоёлын эзний гоёлыг хамтдаа тольдоё.