Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудлын хажуугийн "Шангри-Ла төв"-ийн барилгад өчигдөр 11:50 цагийн үед гал гарсан билээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар ангийн гурван тасаг, 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж галыг унтраасан.
Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр тус барилгын цахилгааныг холболтыг албаны хүмүүс шалгах гэж байсан учраас хорлон сүйтгэх зорилгоор санаатай гал тавьсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа гэнэ.
Мөн гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, хордлогын яаралтай төвд хүргэгдсэн байна. Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очжээ. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн угаартсан байсан учраас тэдэнд эмчилгээ хийсэн байна.
Галын шалтгаан эцэслэн гараагүй байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна