“Шангрилла”-гийн өргөтгөлд гал гарлаа


“Шангрилла” зочид буудлын өргөтгөл хэсэгт гал гарлаа. Уг барилга ашиглалтад ороогүй байгаа бөгөөд одоогоор галыг унтраахаар НОБГ-ын албан хаагчид ажиллаж байна. НОБГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайханаас галын талаар тодрууллаа. Тэрээр “Гал Шангрилла зочид буудлын өргөтгөл хэсэгт гарч 7-8 дугаар давхарт утаажилт ихтэй байна. Галын тархалтыг тогтоохоор ажиллаж байна” гэв. Уг галын дуудлага НОБГ-т 12:10 цагт ирсэн байна. Одоогоор галын унтраахаар Нийслэлийн гал унтраах X ангийн албан хаагчид ажиллаж байна.