Рианна алтан чихэвчтэй болжээ


Дуучин Рианна өөрийн твиттер хуудастаа чамин үнэт эдлэлээр гангарсан зургаа нийтэлжээ. Тодруулбал, алтан чихэвч зүүсэн зургаа нийтэлж, “ANTI-г сонсч байна” хэмээн жиргэсэн байсан юм. 

Түүний зүүсэн чихэвч “Долсе Габбана” брэндийн хамгийн сүүлийн үеийн шинэ загварыг бүтээгдэхүүн бөгөөд үнэ нь 9000 ам.доллар гэнэ. Тус чихэвчийг титэмний загвараар урлаж, сваровский шигтгээ, сувдаар чимэглэсэн байна. 

Дашрамд сонирхуулахад, дуучин бүсгүйн хувьд саяхан найм дахь бие даасан цомог “ANTI”-аа гаргасан билээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn