БСШУЯ-наас өнөөдөр “Монгол дууг дэлхийд” нэртэй уралдааныг санаачилж зохион байгуулахаар болсон тухайгаа дуулгалаа. Уг уралдааныг “Пентатоник” академийн ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион хамтран зохион байгуулж байгаа аж. Тэрээр “Ялла”-гийн “Сүүлчийн найраглал” дууны үгийг орчуулан, “Киви” хамтлаг дуулсан байдаг. Орчуулагч Ж.Буд-Эрдэнэ алдарт “Битлз” хамтлагийн дуунуудыг орчуулан цомог гаргаж байсан ч удаатай.
Энэ талаар өнөөдөр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, “Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион, дуучин К.Номинжин нар мэдээлэл хийлээ.
Хөгжмийн зохиолч Б.Долгион "Монгол дууг дэлхийн тавцанд гаргах гарц нь орчуулж дуулуулах явдал хэмээн харж байна. Ингэж монгол дууг гаднын хэл дээр хөврүүлэн дуулуулах нь монгол аялгуу, монголын рок попыг дэлхийд таниулахад томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Хамгийн гол нь шүлгийн орчуулгыг хянах, шалгахад хэлний мэргэжилтнүүд ажиллаж буй учраас дууны утга агуулга алдагдахгүй" хэмээн онцоллоо.
"Монгол дуу дэлхийд" уралдааныг БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр санаачилсан бөгөөд тэрээр "2014 онд БНХАУ-д ажлаар явж байхад энэ уралдааны санаа орж ирсэн. Хятадууд “Ээжийн чанасан цай” дууг бүгдээрээ дуулж байсан. Тэр үед монгол дуу хятадын зах зээлд гарах боломжтой гэж ойлгосон” хэмээн ярьсан юм.
Уралдааныг энэ сарын 29-нөөс 25-р суваг, “UBS music”, “Star TV”, “VTV”, “Royal TV”, “11 channel”, “SCH” зэрэг телевизийн сувгаар нэгэн зэрэг хүргэх юм байна.
Энэхүү уралдаанд оролцогчдыг өнгөрсөн наймдугаар сард бүртгэжээ. Уралдаанд 100 гаруй оролцогч өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн аж.
Уралдааны үндсэн шүүгчээр Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, ая зохиогч Б.Ангирмаа, дуучин К.Номинжин нар ажиллах юм байна.
Сонирхуулахад, уралдааны шүүгч нарыг сугалаагаар шалгаруулжээ. Мөн уралдаанд АНУ, Филиппин зэрэг гадаадын дуучид оролцох юм байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв