Монголын түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр гаргахыг завдсан хэрэгтнүүдийг тагнуулын байгууллагын ажилтнууд өчигдөр баривчилжээ. Гэмт этгээдүүд Б, Г гэх эгч дүүс байсан бөгөөд өчигдөр Замын-Үүдийн боомтоор үнэт эдлэлийг БНХАУ руу гаргахыг оролдсон байна. Тэднийг баривчлах үед 27 ширхэг эртний үнэт эдлэл олдсон аж.
Эгч дүүс эх орныхоо түүх, соёлын үнэт зүйлсийг зохион байгуулалттайгаар хууль бусаар хил давуулж их хэмжээний ашиг олдог байсан бололтой. Шалгалтын явцад тэд хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-нд Замын-Үүд рүү илгээмж явуулсныг тогтоожээ. Тагнуулынхан тэднийг өмнө нь хэчнээн удаа эд зүйл хил давуулсан болон тэдний хань хамсаатан, захиалагч, гүйцэтгэгч нар нь ямар хүмүүс байгааг тогтоохоор шалгалтаа үргэлжлүүлж байгаа аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна