Монгол улсад айлчилсан Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хэд хэдэн хэлэлцээ хийж, гэрээнд гарын үсэг зурсан юм.
-ЕВРОП СТАНДАРТАД НИЙЦСЭН ХАМТАРСАН ҮЙЛДВЭР
БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА-
Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага байна. Энэ хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтарсан төслүүдийг дэмжих, зээлийн шугам нээх, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг судалж үзэхийг Унгарын Ерөнхий сайдаас хүслээ.
-БИОКОМБИНАТЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ-
2010 оноос яригдаж эхэлсэн Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд түлхэц болно. Энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Унгарын талтай хамтарч хийх саналтай байгаа аж. Хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай хоёр урсгалтай болгоход анхаарч ажиллахыг хүсээд Унгарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.
-МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН
ТАЛ ДЭЭР ТУРШЛАГА СУДАЛНА-
Хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байна. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Унгар улсын туршлагыг судлах, хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийллээ.
-ЭКО-АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭЛ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛД ХАМТАРНА-
Улаанбаатар, Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр хот хамтран ажиллах гэрээ саяхан байгуулсан. Гэрээнд эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгажээ.
-ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНЫ ТООГ НЭМНЭ-
Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн саналыг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай болгоход анхаарч ажиллахаа Унгарын Ерөнхий сайд илэрхийллээ. Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг Унгарын Ерөнхий сайд хэлсэн юм.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв