Жүжигчин О.Цэнгэл 26 нас хүрлээ


“Сайн уу амьдрал минь, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” кинонд амжилттай тоглосон Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цоглог” хөтөлбөрийн сэтгүүлч охин О.Цэнгэлийг танихгүй хүн гэж ховор биз ээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа юм. Тэрээр  фейсбүүк хуудаснаа “1990.01.26-ны өглөө 10:30-д ээж минь амаржиж аав минь сэтгэл догдлон 3-р төрөхийн гадаа зогсож "БИ" гэдэг хүн энэ хорвоод мэндэлсэн билээ.

 

Үргэлж инээмсэглэж, баяр хөөртэй явахыг билэгдэж "Цэнгэл" хэмээх нэрийг надад аав минь хайрласан. Эрдэнэт биеийг минь эсэн мэнд төрүүлсэн ээж Undraa Altankhuyag аав, хүний дайтай хүн болгож хүмүүжүүлсэн өвөө, эмээ Лхамсүрэн Гэрэл нартаа маш их баярлалаа. Алдахад минь зэмлэж, ажилтанд минь баярладаг найзууд, ах эгч, дүү нартаа маш их баярлалаа. Цэнгэлийн 26 жилийн дурсамжийг хамтдаа бүтээлцсэн та бүхэнд баярлалаа” хэмээн бичжээ.

 

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Цэнгэл.