Оюутны ширээнээс хамтран дуулж, олны танил болж гарч ирж улмаар хамтын амьдралаа эхлүүлсэн дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг сонсогч түмэн нь андахгүй мэднэ. Олон сайхан дуугаараа ард түмнийхээ сонорыг мялааж, хамтарсан тоглолтоо хэд хэдэн удаа хийсэн тэд уран бүтээлийн ургац арвин яваа юм. Өнгөрсөн долоодугаар сард наадмын өмнөхөн Р.Дэлгэрмаа төрийн дээд одон болох Алтангадас одонгоор энгэрээ мялаасан бол саяхан Д.Хишигбаяр нь Алтангадас одон хүртжээ.
Ийнхүү гэр бүлийн хоёр хос Алтангадас одон хүртсэн хосгүй ховор нандин үйл явдлынхаа цайллага, хүндэтгэлийн арга хэмжээнд найз нөхөд, ах дүү, хамаатан садан, уран бүтээлийн андуудаа урьжээ.
Тэдний цолны цайллага Баянгол ресторанд болсон бөгөөд уригдан очсон хүмүүс тэдний баярыг хуваалцаж, ерөөлийн сайхан үгсийг харамгүй хэлжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ