Гавьяат С.Жавхлан цолны найранд зочилжээ


Нийтийн дууны ханхүү гэгддэг Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын “Хос Алтангадас” цолны найранд уригдан зочилсон юм. Түүний дуулсан дуу бүхэн хит болдог гэхэд хилсдэхгүй. Тэрээр хамгийн сүүлд 2014 онд төрсөн өдрөөрөө Монгол бөхийн өргөөнөө дараалан найм хоног танхим дүүрэн үзэгч, фенүүдийнхээ хамт нижгэр тэмдэглэсэн.

 

Харин сүүлийн үед тэр бүр уран бүтээлээ туурвихгүй байгаа С.Жавхлан өнөөгийн нийгэмд улс төрийнхөнд тун ч бухимдалтай явдаг. Тэрээр сонгуульд хүртэл хүч үзнэ гэж байсан ч өдгөө үндэсний өв соёл, уламжлалаа хадгалан европ хувцаснаас гэр бүлээрээ татгалзан амьдрах болоод удаж байгаа билээ.