Монголын Наранмандах хэмээх бүсгүй өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа “Найз нөхөд, андууд минь намайг дэмжээрэй. Охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж байна. Нэг дугаарын захиалгыг 10.000 төгрөгөөр авч байгаа. Хоёр өөр дугаар нэхүүлж болно. Эсвэл нэг дугаарыг хоёр талд нь нэхүүлж болно. Ах дүү, амраг хань, аав ээж, өөрийнхөө машинд тавих дугаарыг захиалаарай. Миний утас 91034646 мөн Naranmandakh mongol фэйсбүүк хаягаар маань харилцаж болно” хэмээн бичжээ.
Түүний охин Одхүүгийн Сувд 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч даагаагүй байгаа гэнэ. Ой гурван настай О.Сувд охиныг тархины саажилттай хэмээн оношлоод байгаа бөгөөд Герман улс руу эмчилгээ хийлгэх талаар судалж байгаа аж. Хамгийн багадаа 25 сая төгрөг цуглуулах шаардлагатай учраас охины ээж хүмүүсээс зүгээр нэг хандив гуйлгүй хийж чаддаг зүйлээ хийж дэмжлэг хүсэж буй.
Та бүхэн ч гэсэн машины дугаараа шүрээр нэхүүлж, О.Сувд охины эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл М.Наранмандахын Төрийн банк 106100031241, ХААН банк 5021494986 дансруу мөнгөө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь хийлгэх утасны дугаараа бичээрэй. Хоёр өөр дугаар нэхүүлэх бол 91034646-91034646 гээд бичээрэй гэж М.Наранмандах захилаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна