Нэгдүгээр баримт:
2015.01.07-нд Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргалд талийгаачаас "Би 01.05-ны өдөр гадны халдлагад өртлөө" гэсэн емэйл ирүүлжээ. Түүнийг 5 дугаар сургуулийн хавьд явж байхад, "Ийшээ суучих" гэсэн урдуураа хар хөшиг татсан хар машинтай хүмүүс машиндаа суулгасан байна. Түүний 2 талд хоёр залуу байсан бөгөөд, "Чи УБ хотод байхад амжихгүй шүү" гэж хэлээд, түүний хувцас, гар утсыг хураан авчээ. Удалгүй эд зүйлсийг буцаан өгч, "Эргэж харалгүй гүй" гэж хэлээд орхиод явсан аж. Тэрээр машины дугаар болон хүмүүсийн царайг харж чадаагүй байна. Энэхүү халдлагын талаар А.Баяржаргал захирал 1 дүгээр сарын 20-нд цагдаагийн байгууллагад анх удаагаа мэдээлэл өгчээ. Тус хэргийг СБД-ийн цагдаагийн алба шалгаж, "Алдагдсан эд зүйл алга. Мөн гэмтээгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй" гэсэн хариу өгч байжээ.
Хоёрдугаар баримт:
2015.04.30-нд ажлаа хийх явцад нь масктай хоёр залуу хутгалж, цохисон байна. Тэрээр 32 км газар мотоциклтойгоо зугтан, ажиллаж байсан байрандаа ирж. Тухайн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон холбогдох хүмүүс нь хэргийн газарт үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр олдсонгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэвлийдээ гурван шархтай түүнийг тухайн үед Өмнөговь аймагт тусгай үүргийн нислэг хийж байсан онгоцоор Улаанбаатарт авчирч Цэргийн төв госпитальд хэвтүүлжээ.
Гуравдугаар баримт:
2015.05.24-нд Т.Лхагвасүмбэрэл гэртээ харих замдаа гарынхаа зарим хэсэгт зүсүүлсэн хэрэг гарсан. Тэрээр өөрөө Гэмтлийн эмнэлэгт очиж анхны тусламж аваад, маргааш нь хувийн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараа гадаад явах байсан учир ЦЕГ-т мэдээлэл өгөөгүй аж. Энэ тухай Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2015.05.01-нээс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Гэвч талийгаач 6 дугаар сард Цагдаагийн газарт 3 удаа л байцаалт өгсөн. Улмаар 2015 оны 9 дүгээр сард түүнийг ирж байцаалт өгүүлээч гэсэн албан бичгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт илгээжээ. Тиймээс ямар нэгэн хэрэг хаах болон дүгнэлт, шийдвэр гараагүй.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна