Монгол Улсынхаа нэрийг арлын Япон улсад дуурсгаж явсан бөхчүүдийн нэг бол Кёкүшюзан Д.Батбаяр. Зодог тайлснаасаа хойш улс төрд хүч үзэж, УИХ-ын гишүүн болсон. Гэсэн ч өнгөрсөн сонгуулиар дахин гишүүн болохоор хүч үзсэн ч өвдөг шороодсон. Түүний хувьд УИХ-ын гишүүний зөөлөн суудалд суугаагүй ч одоо олон жил сүмод хүч үзэж, бас ч үгүй шаггүй бизнесмэн юм. Тэрээр Японд барилдаж байхдаа үндэсний дээлээ өмсөн хөөрөг зөрүүлэхийг олон жил мөрөөдсөн тухайгаа ярьж байсан юм.
Энэ удаад Кёкүшюзаны дунд гарын хөөргийг гэрэл зургийн дурандаа буулгалаа. Тэрээр АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанд цагтаа ирэн ирсэн гишүүдтэй ийнхүү хөөрөг зөрүүлэн суусан юм. Түүний шүрэн толгой, алтан нуухтай дунд гарын хөөрөг нь олны харааг булаан байлаа.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ