Архангайн Чулуутын цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдлээ


Сар шинийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд Архангай аймгийн Чулуут сумын цагаан идээгээр нийслэлчүүд сар шинийн тавгийн идээгээ засах боломж бүрдлээ. Учир нь өчигдрөөс эхлэн Sky их дэлгүүрийн урд талбайд Архангайн Чулуутын цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхлэлээ.

 

Сар шинийн тавгийн идээгээ засах ааруул, өрөм, ээзгий бяслагийг ийнхүү малчны хотноос нийлэлчүүдэд зориулан тээвэрлэн авчиржээ. Өнгө шаргалтах хуруу зузаан өрөм, өтгөн сүү, шар тос, төрөл бүрийн хурууднаас сонголтоо хийж болох нь ээ. Энэхүү үзэсгэлэн худалдааг нутгийн зөвлөлөөс нь зохион байгуулж байгаа аж.