Монгол түмний хайр хүндэтгэлийг хэдий нь олсон жүжигчин бол “Монхоо” хочит М.Баярмагнай билээ. Тэрээр хошин урлагт олон жил зүтгэж нэр төртэй яваа авъяаслаг жүжигчин. Уран сайхны кино, рекламын захиалгаар тасардаггүй эрэлт хэрэгцээтэй нэгэн.
Гэвч М.Баярмагнай сайн жүжигчнээс гадна сайн “залилагч” ажээ. Эдийн засгийн хямралтай энэ үед хүний мөн чанар аргагүй танигдаж байх шиг. Учир нь хошин урлагаар овоглосон М.Баярмагнай залилан хийдэг болсон гэх мэдээлэл чих дэлслээ.
Тодруулбал, хоёр жилийн өмнө нутгийн дүүгээсээ их хэмжээний мөнгө аваад одоо болтол өгдөггүй “мурьж”, “шарваад” яваа гэнэ. Их хэмжээний мөнгөө залилуулсан нутгийн дүү нь шүүхэд хандах дээрээ тулсан байна.
Нэг хэсэг бөхчүүд залилан хийж, хүн дарамталж, мөнгө авдаг тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тэгвэл энэ удаад хошин урлагийн жүжигчид тэдний араас оров бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна