“Бенз” Л.Эрдэнэчимэг гишүүний бенз мөргөлджээ


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  твиттерт "Бенз 500" төмөр хүлэг худалдан авснаа гайхуулан бичсэнээр “Бенз” хэмээх хочтой болсон. Гэхдээ хөрөнгө оруулгын мэдээлэлдээ алдарт төмөр хүлгээ бичээгүй байсан тухай ч нэг хэсэгтээ л яригдсан.

 

Тэгвэл өнөө өглөө гишүүний бенз мөргөлджээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Өнөө өглөөг ингэж л эхлүүллээ дээ. Зам хальтиргаатай байхад машины урдуур дайрахгүй дүрмээ барьж жолоо баривал хохиролгүй осолгүй байна шүү дээ" хэмээн бичжээ.