"Desire" хамтлаг 2005 оны долдугаар сард "Болор шүтээн энтертайнмент" студийн зvгээс явуулсан шинэ охидын хамтлаг байгуулах шалгаруулалтад тэнцсэнээр гарч ирсэн. Тэд студийн хамтлаг гэдгээрээ онцлогтой байв. Хамтлагийн нэрний хувьд "Desire" буюу монголчилбол "Хvсэл тачаал" гэсэн утгатай.
Хамтлаг өвөрмөц сапрон хоолойгоор дуулдаг Э.Саранцэцэг, П.Солонго, Ж.Энхтуяа гэсэн гурван гишүүнтэй байсан юм. Тэд богинохон хугацаанд үе тэнгийнхнийгээ байлдан дагуулж чадсан. Түүнчлэн тус хамтлагийнхан хоолой салгаж дуулдгаараа “од” болсон гэхэд хилсдэхгүй.
Тэдний анхны уран бүтээл нь “Dance with me”. "Dance with me", "Уучлалт гуймааргүй байна" дуунууд нь гарсан даруйдаа хит болж байлаа. Тэгвэл энэхүү хамтлагийн гишүүд “Ороолон” киноны нээлтэд явж байхтай нь ийнхүү таарлаа. Солонго “Ороолон” киноны гол дүрд тогложээ. Харин хамтлагийн гишүүн нь түүнийг дэмжихээр ийнхүү ирсэн байна.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ