Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 17:00 цагаас Төрийн ордонд болно. Жил гаруйн дараа хуралдаж буй ҮЗХ нэг онцлогтой. З.Энхболд намын дарга болсноос хойш анх удаагаа ҮЗХ-оо хуралдуулах гэж байна.
Сэтгүүлчдэд хаалттай болох уг хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. Эхнийх нь ҮЗХ-ны нөхөн сонгуульд ялсан гишүүдээ батламжилна. Тодруулбал, АН-ын удирдлагууд шинэчлэгдсэн даруйдаа ҮЗХ-г шинэчлэх шаардлагатайг хэлж, нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. Учир нь, тус намын ҮЗХ-ны ихэнх гишүүд төрийн албан хаагчид болсон учир өөрчлөлт хийх хэрэгтэй байсан.
Тиймээс ҮЗХ-ны 47 суудалд нөхөн сонгууль зарлаж, нэр дэвших ажиллагааг эхлүүлсэн. Уг 47 суудалд болзол хангасан 114 хүн нэр дэвшиж, хамгийн олон санал авсан хүмүүс тодроод байгаа. Тэдний гишүүнчлэлийг албан ёсоор баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны хуралдаанаар энэ удаад нөхөн сонгуульд ялалт байгуулсан гишүүдийг ҮЗХ-ны гишүүнээр, мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжилна.
Түүнчлэн намын гишүүдийн татварын талаар хэлэлцэх аж. Тус нам 2000 оноос хойш тогтоосон татварын журам нь одоог хүртэл үйлчилдэг тул энэ жил шинэчлэхээр болжээ. Гуравдугаарт, намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулна.
Сонгуулийн өдөр дөхөөгүй учир сонгуульд хэрхэн оролцох, мөрийн хөтөлбөр, нэр дэвшүүлэх журам зэрэг чухал зүйлээ хойш тавьсан гэх. Гэхдээ чухам ямар асуудал хэлэлцэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Намын дотоод журам болон нэр дэвших хүсэлтээ гаргасан хүмүүсийн асуудлыг хэлэлцэнэ” гэсэн.
Ямартай энэ удаагийн хурлаар З.Энхболд өөрийн хүмүүсийг ҮЗХ-д оруулж, намын дарга гол нөлөөллөө тогтоох учраас энэ удаагийн ҮЗХ онцлог байгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна