МАН-ын 13 гишүүн Г.Уянгатай нэгдэж Засгийн газрыг унагах тогтоолын төсөл өргөн барилаа. Тэд Оюутолгойн гэрээгээр шалтаглаж Засгийн газрыг огцруулах үндэслэлтэйгээ уг тогтоолын төсөлдөө тусгасан. Г.Уянга гишүүн ийм үндэслэлийг эртнээс ярьж гишүүдээс гарын үсэг цуглуулж явсан ч МАН-ынхан тоогоогүй. Гэтэл гэнэт МАН-ын 13 гишүүн Г.Уянгын өрөөнд гүйж очоод Засгийн газрыг огцруулах бичигт нь гарын үсгээ зурчихав. МАН-ынхны хувьд Г.Уянга гишүүний яриад байгаа Оюутолгойн гэрээ огт хамаагүй. Ийм үндэслэлээр Засгийн газрыг огцруулах шаардлага ч байхгүй. Ердөө л “Нийслэлийн мандатыг 24 болговол засгийг чинь унагаана шүү” гэсэн барьцаа аж. Энэ тухай улс төрийн хүрээнийхэн, ойрын эх сурвалж ярьж байна.
Нийслэлийн удирдлагууд хүн амын тоогоо дагаж нийслэлийн мандатыг 24 болгож нэмэх саналыг гаргаж, УИХ-аас дэмжлэг хүссэн. Монгол Улсын нийслэлд нэг сая 398 мянган иргэн амьдарч байгаа. Тэднийг нийслэлд 14 гишүүн төлөөлдөг. Харин орон нутагт нэг сая 663 мянган хүн бий. Эдгээр иргэдийг төлөөлсөн 34 гишүүн УИХ-д бий. Ийм тэгш бус барьцааг арилгаж, нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагууд гаргаж байгаа. Гэтэл үүнийг нь МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тэд энэ үндэслэлээ хот руу чиглэх төвлөрөл ихэснэ гэж тайлбарласан. Үнэндээ гишүүнээ дагаж хот руу нүүдэг сонгогч байхгүй. Тавьж байгаа үндэслэл нь бүтэлгүйтээд эхэлмэгц МАН-ынхан өмчилсөн тойргоо алдахгүйн тулд Засгийн газрыг барьцаалчихлаа. Бүр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хотын мандатыг нэмэгдүүлэхээр гишүүдтэй үзэж тарж байсан МАН-ын дарга М.Энхболд хүртэл хэлсэн үгнээсээ бухаж, улстөрд баймгүй үйлдэл гаргах боллоо.
МАН-ынхан Засгийн газрыг огцруулах үндэслэл тавьсан л бол ард нь заавал нэг барьцаа байдаг. Энэ удаад МАН-ынхан “Орон нутгийн мандатын тоог хэвээр нь үлдээвэл Засгийн газрыг оролдохгүй” гэж эрх баригч намтайгаа тохироо хийхээр ярьж байгааг ойрын эх сурвалж ярилаа. Ийм тохироогоо “Шударга ёс” эвслээс нууж байгаа аж. “Шударга ёс” эвсэл нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Гэтэл МАН-ынхан тэднийг ардаа нууж байгаад сурсан зангаараа шантааж хийж эхлэв.
УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед төрийн тогтворгүй байдал үүсгэх нь Монгол Улсад лав ашиггүй. Улсдаа тогтворгүй байдал үүсгэж засаг төрөө унгахаар барьцаалж, орон нутагт өмчилсөн мандатаа авч үлдэх нь МАН-д юу юунаас илүү ашигтай гэж үзсэн бололтой.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна