Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барилаа


УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг 16.00 цагт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Энэ талаар даваа гаригт бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн Г.Уянга гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах асуудал энэ долоо хоногт сөхөгдөнө” гэж байсан. Үнэхээр түүний хэлснээр Г.Уянгаас гадна 19 гишүүн гарын үсэг зурж, тогтоолын төсөл бэлэн болсон байна.