“Үргээлэг-2” үргэлжилсээр


“Үргээлэг” кино дэлгэцнээ гарч үзэгчдийг байлдан дагуулж байсан цаг саяхан. Тэгвэл УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг “Үргээлэг-2” киноны найруулагчаар ажиллан хэдийнээ зураг авалтаа эхлүүлжээ. “Үргээлэг-2” кинонд анхны ангид тоглож байсан жүжигчин Б.Амарсайхан, Н.Ялалт, С.Болд-Эрдэнэ нар тоглож байгаа бөгөөд жүжигчин Баясаа продюсераар нь ажиллаж байгаа юм байна.