Ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно


Өнөөдөр хуралдаж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийг банкууд үргэлжлүүлэн олгох боломжтой боллоо.

Санал хураалтад 52 гишүүн оролцсоноос 45 гишүүн дэмжиж, 7 гишүүн эсэргүүцсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд санал хураалтын дараа “УИХ ипотекийн зээлийн хууль эрх зүйн орчныг өмнөх байсан хэвэнд нь орууллаа. Үүнээс хойш ипотекийн зээл гацаж болохгүй. Хуулийн төслийг дэмжсэн 45 гишүүндээ баярлалаа. Мөн хуулийг санаачилж ажилласан Д.Ганбат тэргүүтэй ажлын хэсгийн гишүүдад баярлалаа” гэв.