НӨАТ-ын урамшууллын системийг улс даяар нэвтрүүлж, анхны сугалааг өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ний ням МҮОНТ-ээр шууд дамжуулсан юм. Сугалаа явагдахаас өмнө тус урамшууллын системийн төслийн нэгжээс анхны сугалаагаар хамгийн багадаа 570 азтан тодорно гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдрийн сугалаанаас нийтдээ 1044 азтан тодорчээ.
Хамгийн өндөр дүнтэй хонжвор нь 500 мянган төгрөг байжээ. Хагас сая төгрөг хожсон азтанаар есөн хүн тодорчээ. Түүнчлэн 89 хүн 100 мянган төгрөг хожсон бол 946 хүн 20 мянган төгрөг хожсон байна. Сугалааны тусгай кодных нь сүүлийн 3,4,5 орон нь тохирлын үеэр таарсан нийт азтануудын гар утас руу мэдээлэл хүргүүлсэн байна. Сугалаанаас 20-100 мянган төгрөг хожсон иргэд ebarimt.mn сайтад нэвтэрч, хувийн мэдээлэл хэсэгт банкны дансаа бичиж, тохируулах учиртай юм. Ингэснээр сугалааны хонжвор таны данс руу шууд орно. Харин 500 мянган төгрөг хожсон иргэд өөртөө хамгийн ойр татварын байгууллагад хандахыг хүслээ. 500 мянган төгрөгийн азтанууд татварын албанд биеэр очиж, өргөдөл бичин, дансаа тохируулах ажээ.
Дашрамд дуулгахад, НӨАТ-ын урамшууллын системийн сугалаанд хонжвор хожсон азтанууд сугалааны үнийн дүнгээсээ ашгийн гэх тодотгол бүхий 10 хувийн татварыг суутгуулахгүй юм байна. Учир нь сугалааг төрөөс зохион байгуулж буйн дээр энэхүү сугалаа нь ашгийн төлөө явагдаагүй учир азтанууд хожсон мөнгөн шагналаа бүхлээр нь авна.
Магадгүй уншигч та ч азтан болчхоод түүнийгээ мэдээгүй явж байж болох юм. Тиймээс та дээрх зурган дээр байгаа цэнхэр бөмбөлөг дэх тоонуудыг өөртөө байгаа QR код бүхий талонтой тааруулаарай. Хэрвээ таны талон дээрх тооны сүүлийн гурван орон цэнхэр бөмбөлөгтэй тохирч байвал 20 мянган төгрөг, 4 орон таарч байвал 100 мянган төгрөг хожно.
Харин ар талд нь байгаа улаан бөмбөлөг дээрх 8 оронтой тоо наймуулаа тохирч байх юм бол та шууд 150 сая төгрөгийн супер шагналын эзэн болно шүү. Сугалааны код бүхий баримтаа дахин нэг нягтлаад зурган дээрх тоонуудтай тохирч буй эсэхийг шалгаарай.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна