“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амиа алдсан хэргийн талаарх олон нийтийн таамагт цагдаагийн байгууллагаас тайлбар өгсөн. Уг хэргийг илрүүлэх ажлын хэсгээс түүнийг гадны нөлөөгүй усанд живж амиа алдсан гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн “Цензургүй сурвалжлага”-ын үеэр олонд дэлгэгдсэн талийгаачийн амиа алдахаас өмнө хийсэн гэх гар утасны бичлэгийг нэг хүний дуу хоолой байсан гэж дүгнэсэн байдаг. Харин эл дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэн болон зарим иргэд эсэргүүцээд байгаа юм.
Мөн албаныхан талийгаачийн Хөвсгөл аймаг руу явах үеийн 5-6 камерийн бичлэг олсон ч тэдний ихэнхид ганцаараа өртсөн байдаг гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл талийгаач Хөвсгөл аймаг руу гарсан гэх 2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн нэгэн аж ахуйн нэгжийн камерт автомашиндаа ганцаараа яваагүйг нотолж болох бичлэг өчигдөр цахим сүлжээгээр цацагдлаа.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна