Шилэн дансны хуулиар төрийн байгууллагуудын 5 сая төгрөгөөс дээшхи бүх л хөрөнгийн зарцуулалтыг олон нийт үзэх боломжтой болсон. Ямарсайндаа л өнгөрсөн намар МАН-ынхан хотын дарга Э.Бат-Үүлийг ямар их мөнгөөр ярьдаг юм бэ гэж дайрцгаасан. Үнэндээ бол энэ нь хотын даргын утасны ярианы төлбөр ч биш иргэдээс хотынхонд хандан ирсэн санал, хүсэлтийнх нь хариуг буцаан өгч, зөвлөгөө өгдөг утасны төлбөрийг л мушгин шуугиулсан хэрэг л дээ.
Уг нь энэ хууль МАН-ынхныг Засгийн эрх барьж байх үед гарсан бол мөн ч олон юм “Шилэн данс”-аар ил болж, хумигдах байсан бололтой. Учир юу вэ гэвэл гишүүний гэх тодотголтой нэг тэрбум төгрөгийг улсын төсөв хэлэлцэх үеэр гишүүн бүр тойрогтоо тодорхой ажил хийхээр болж, хуваарилуулдаг ч тухайн үедээ сургуулийн дээврийн засвар, нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засвар зэрэгт зарцуулагдан дашийн шоог болдог байсан.
2004 онд 10 сая төгрөгөөс эхэлж байсан дээрх мөнгө нь хэдхэн жилийн дотор 1 тэрбум төгрөг болтлоо өссөн гэдэг. Ойрмогхоноос зарим мэдээллийн хэрэгсэл эл асуудлыг сөхөн тойргийн гэх тодотголтой 1 тэрбум төгрөгийг юунд зарцуулж байсныг сөхөж тавьжээ. Түүгээр бол 2010 онд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэрбум төгрөгийнхөө 500 шахам сая төгрөгийг орон нутагт жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл дэмжихэд зориулсан гэж буй ч ихэнх хэсэг нь хувь хүний данс руу шилжсэн. “Багийн хөгжлийг дэмжих төсөл” нэрээр Дэлгэр суманд таван сая төгрөг зориуллаа гэж тайлагнасан ч 1.6 сая төгрөгөөр нэг л гэр авсан тухай судалгаанд дурдсан байдаг аж. Алтай нутгийнхан гишүүдийн тэрбумаар чанарын шаардлага хангасан худаг бариулах хүсэлтэй байж.
Увс аймгаас удаа дараа сонгогдсон гишүүдийн хувьд ч бас л тэрбум төгрөгөө цэцэрлэгийн барилгын засвар, багийн төв барих гэсэн шалдар бульдир ажилд “цацаад” дашийн шоог болгожээ. “Шилэн данс”-ны хууль хэрэгждэг байсан ч болоосой гэж... Ингэсэн бол тойргийн тэрбум илүү үр бүтээлтэй ажилд зарцуулагдахгүй юу.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна