50 гаруй жилийн түүхтэй монгол улсын үндэсний томоохон үйлдвэр “Сүү” ХХК нь байгуулагдсан цагаас нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн. Хагас зууны туршид нь хэрэглэгчдэдээ зөвхөн экологийн хамгийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилго болгодог хэмээн сүржин рекламдах тус компани хэрэглэчидээ хохироож байна. Учир юу гэвэл тус компаний 1 литрийн “Миний Монголын Сүү” бүтээгдэхүүн хэмжээндээ хүрдэггүй дутуу байдаг юм байна. Энэ талаар нэгэн хэрэглэгч цахим хуудаснаа нийтэлж баримт нотолгоотой зураг хүртэл дэлгэв. Өмнө нь ч бас энэ талаар нэгэн хэрэглэгч дэлгэж Мэргэжлийн хяналтад хандаж байсан. Харин “Сүү” ХХК энэ талаар “Хүний гар оролцох боломжгүй, 1000 мл-ээр савлах тохиргоотойг хянах самбараас харж болно” хэмээн үйлдвэр дээрээ бичлэг хийн тайлбарласан байдаг. Гэсэн ч энэ үйлдэл ганц нэгээр тогтоогүй бололтой. Олон хэрэглэгчид энэхүү мэдээлэл гарсны дараа хэмжиж үзсэн байдаг бөгөөд “Сүү” ХХК-ны бараг бүх сүү 1 литртээ огтхон ч хүрдэггүй юм байна. Өдөрт 30-40 тонн сүү боловсруулж иргэдэд хүргэдэг тус компани хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг юм. Бид ихэвчлэн савалгаатай бүтээгдэхүүнийг савтай чигээр нь хэрэглэдэг учраас хэмжиж үздэггүй. Энэ байдлыг “Сүү” ХХК овжиноор ашиглаж хэрэглэгчдийнхээ итгэлиг алдсаар байгаа нь харамсалтай. Энэ асуудалд мэргэжлийн хяналтынхан, албаны хүмүүс анхаарлаа хандуулаасай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна