Ипотекийн зээлийн хүүг 3 хувиар бууруулж 5 хувь болгох чимээнээр зарим нэг барилгын компани байрныхаа үнийг өсгөж, “цэцэрхсэн” байх юм. Зах зээлд эрэлтээсээ давсан орон сууц эзнээ хүлээж байгаа үед зөв менежмэнт хийсэн нь орон сууцаа борлуулахаас биш үнийг нь өсгөөд өндөр ашиг хараад суувал бүтэхгүй, үхмэл хөрөнгө л болно. Цаг хугацаа алдах тусам хохиролтой тусна.
Нэг үеэ бодвол монголчууд орон сууцыг гялалзтал барьдаг боллоо. Барилга барихад шаардагддаг хамгийн гол түүхий эд болсон арматур, цементийг ч дотооддоо үйлдвэрлэдэг болж... Гадаадаас импортоор авах шаардлага багассан байна. Цементийн тухайд 100 хувь дотоодоосоо хангах бүрэн бололцоотой болсон аж. Ийм үед хэн иргэдийн өрхийн орлогод нийцсэн орон сууц санал болгоно тэр л компани байраа борлуулахаас үнээ зохиомлоор өсгөсөн нь нэг ч айлын орон сууц зарж чадахгүй шүү.
Үнээ хөөсрүүлсэн, үнээ өсгөсөн орон сууцыг битгий худалдаж ав, гээд сошиалаар дамжуулан уриалж байна, зөв. Аливаа зүйлийг хийхэд өөрийн өртөг гэж байдаг. Хэн ямар материал ашиглаад хэдэн төгрөгийн өртөгтэй орон сууц барьчих вэ гэдгийг тооцож гаргахад тийм ч хүнд биш болсон. Тэгэхээр төрөөс гаргах шийдвэрээр далимдуулан үнээ хөөсрүүлэн ашиг олохыг санаархаж байгаа бол санасны гарз л болох байх шүү.
Зах зээлд өнөөдөр ашиглалтад орсон 18 мянга гаруй айлын орон сууц эзнээ хүлээж байна. Араас нь энэ ондоо багтаад ашиглалтад орох 40 мянга гаруй айлын орон сууц бий. Үүний 20 мянга гаруй нь 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 50 хувийн гүйцэтгэлтэй нь мөн 20 мянга гаруй. Энэ бол эрэлтээсээ давсан орон сууц 2016 онд багтан ашиглалтад орно гэсэн үг. Ийм үед барилгын компаниуд үнэ, чанар хоёроороо өрсөлдөх ёстой. Өөрөөр хэлбэл, хөөсөрсөн үнэтэй орон сууц санал болговол зарагдахгүй л гэсэн үг. Зах зээлээ мэдэрч менежмэнт хийж сур.
Судалгааг ч хийцгээ. Бэлэн статистик мэдээллүүд ч хангалттай байна. Жишээ нь, 2013 оны зургадугаар сараас эхлэн ипотектийн 8 хувийн зээл хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн хугацаанд 45 мянган айл өрх шинээр орон сууцанд оржээ. Үүгээр хөөж үзвэл эрэлтээсээ давсан орон сууц энэ жил ашиглалтад орох болж буй юм.
Нөгөөтэйгүүр, УИХ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-нд гаргасан шийдвэрийн түгжээг мултлахын тулд хууль эрх зүйн орчин бий болгохоор ажиллаж байгаа нь иргэдээ орон сууцжуулж Улаанбаатар хотыг утаанаас гаргах зорилго л юм.
Инфляци буурсан нь зээлийн хүүг бууруулах таатай нөхцөл бий болгоод байгаа. Гэхдээ нэг зүйлийг анзаарах хэрэгтэй, өнгөрсөн баасан гаригт Үндэсний статистикийн хороо мэдээлэл хийх үеэрээ инфляци 1.9 хувь руу орж ирсэн тухай зарлалаа. Энэ бол сайрхах мэдээ биш. Худалдан авах чадвар улам буурч буйн дохио. Дефляци руу явж ч байж мэдэх аюултай мэдээ.
Тэгэхээр орон сууцны үнийг өсгөөд явахгүй шүү. Ер нь ч тэгээд иргэдэд зөвлөхөд үнээ өсгөсөн орон сууцыг битгий худалдаж ав?.
УИХ-ын даргын өнгөрсөн баасан гаригт барилгын салбарынхантай уулзах үеэр хэлсэн үгийг онцолъё.Ипотекийн 5 хувийн зээл нь дотоодоосоо материалаа татаж барилгаа барьсан, монгол хүнээ ажиллуулсан үндэсний компанид олдох юм билээ. Энэ нь ч зөв. Хямралыг монголчууд ингэж л давна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна