Ус цаг уурын хүрээлэнгээс энэ сарын 15-17-нд хүйтний эрч чангарч, Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 градус өдөртөө 28-33 градус хүртэл хүйтрэхийг анхааруулсан. Тэгвэл зарим аймагт цас ихтэйгээс автомашинтай явж байсан иргэд цаасанд боогдсон аж. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын газарт ирүүлсээр байгаа юм. Тухайлбал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн Хадаасан гэх газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан тухай дуудлага энэ сарын 15-нд 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн байна.
Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг Зостын хөтөл нэртэй газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, микроавтобус цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 16-ны өдрийн 11:20 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон үед автомашиныг нь татан гаргажээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн Хатуугийн даваа гэдэг газар “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлага мөн өдрийн 20:35 цагт ирсэн аж. Дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг аймгийн төвд авчирсан байна.
Онцгой байдлын ерөнхий газраас жолооч нарыг аян замд гарахдаа цаг агаарын мэдээг сайтар авч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна