Өвөл – арьсандаа тэжээл өгөхөд онцгойлон анхаарал хандуулах цаг. Бүсгүй та үнэтэй крем тос, эмчилгээнд илүү их мөнгө зарцуулах шаардлагагүй. Гэрийн нөхцөлд гарын доорхи материал, ургамал болон уламжлалт бүтээгдэхүүн ашиглан арьсандаа тэжээл өгөх бүрэн боломжтой юм.
Анхаарах зүйл: Маск хэрэглэхийнхээ өмнө будгаа арилгаж, нүүрээ сайтар угаахаа мартуузай. Та нүүрээ илүү сайн цэвэрлэхийн тулд хөөс, эсвэл тоник хэрэглэж болно. Өвлийн улиралд арьсанд салхи, хүйтэн, хуурай агаар болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан хөхөрч сааралтах, хөгшрөлтийн шинж тэмдэг илэрдэг. Энэ байдлаас ангижрахын тулд нүүрний арьсандаа тохирох тос түрхэж, тэжээлийн маск тавих нь тустай. Та нүүрэндээ тэжээл өгөхийн тулд заавал гоо сайхны салоноос өндөр үнээр маск авч, эсвэл гэрийн нөхцөлд маск бэлтгэхийн тулд үнэтэй бүтээгдэхүүнүүд худалдаж авах шаардлагагүй. Учир нь ургамал, тос зэрэг хүнсний бүтээгдэхүүний тусламжтайгаар үр дүнтэй маск бэлтгэж болох юм. Гэрийн нөхцөлд хялбар аргаар, нүүрэнд зориулсан тэжээлийн маск бэлтгэх жоруудыг толилуулъя.
Цөцгий, бяслаг, давсны маск. Энэхүү маскийг хөргөгчинд хадгалж болдог ердийн бүтээгдэхүүнээр шууд бэлтгэж болно. Нэг хоолны халбага цөцгий, нэг халбага бяслагийг нэг халбага далайн давстай холино. Энэхүү маскийг 15 минут нүүрэндээ тавиад, эхлээд халуун усаар, дараа нь хүйтэн усаар угаагаарай.
Ургамлын тос. Нүүрний арьсанд цэвэр ургамлын тосоор тэжээл өгч болно. Суурь тостой холих эфирийн тос шаардлагатай. Суурь тосондоо усан үзмийн үрийн, чангаанзны үрийн, жожобагийн, эрдэнэшишийн, наранцэцгийн, хулууны үрийн, гүнжидийн тос болон чидун жимсний тос хэрэглэж болно. Тосоо бараан өнгөтэй шилэнд сайтар холино. Нүүр болон хүзүүндээ нэг удаад хоёр дуслаас илүү хэрэглэх хэрэггүй.
Зөгийн бал. Тараг нэг халбага, зөгийн бал, өндөгний шарыг холино. Түүнийгээ сайтар цэвэрлэсэн нүүрэн дээрээ тавьж, 20 минутын дараа халуун, хүйтэн усаар угаана.
Зөгийн баланд суурилсан биеийн гуужуулагч болон үсний маск бэлтгэх арга. Хатаасан хамба шарилж цэцэг, 1 халбага халуун сүү бэлтгэх хэрэгтэй. Холиод буцалгасны дараа хагас халбага зөгийн бал, халбага хивэг нэмж, сайтар хутгана. Нүүрэндээ түрхэж 20 минут байлгана.
Байцаа. Байцааны хэд хэдэн навч авч, буцалсан усанд дэвтээж зөөлрүүлнэ. Навчнуудаа уснаас гаргаж аван, ургамлын гаралтай тос түрхэж, нүүр хүзүүгээ навчаараа орооно. 20 минутын дараа маскаа авна.
Хайлуулсан шоколад! Какао шошны агууламж нь 50 хувиас багагүй 50 гр хар шоколад авч хайлуулна. Дээр нь нэг халбага оливын тос хийж холино. Холимгоо сайтар цэвэрлэсэн нүүр, хүзүүндээ түрхэж, 5-10 минут байлгана. Хамгийн гол нь нүд, ам орчимдоо түрхэхгүйг анхаараарай.
Желатин: Ихэнх эзэгтэйн гал тогооноос коллагены өндөр агууламж бүхий желатиныг олж болно. Желатин нь арьсны гүнд нэвчиж үйлчилнэ. Түүнээс гадна желатинд арьсыг зөөлрүүлэх 87 хувийн уураг, цайруулах үйлчилгээ бүхий органик хүчлүүд 11 хувь агуулагдаг байна. Желатины маск нь нүүрний арьсыг чангаруулж, нүхийг агшаах үйлчилгээ үзүүлнэ.
Макс бэлтгэх жор хялбар юм. Маскаа бэлтгэхийн өмнө желатинээ хүйтэн усанд сайтар хутгана. Цаг орчмын дараа зөөлөн гал дээр 1-2 минутын турш түлэхгүйн тулд байнга хутгаж буцалгана. Мөн арьсныхаа төрлөөс хамаарч “нэмэлт” хэрэглэж болно. Тослог арьсанд нимбэгний шүүс, улбар шар бэрсүүт жүрж тохиромжтой бол хэвийн болон холимог арьсанд лийр, чавга, алим, нэрс, чангаанз, сүү, тос багатай цөцгий, бөөрөлзгөнө нэмж болох юм.
Алим ба бяслаг. Нүүрний маск нь зөвхөн арьсанд шимж тэжээл өгөөд зогсохгүй нүдний ядаргааг тайлж сэтгэл сэргээхэд тустай. Энэ зорилгоор хялбар маск бэлтгэх тухайд зөвлөе. Жишээлбэл, алимны маск. Бэлтгэхдээ жижиг алим авч цэвэрлээд, бяцлан, 2 хоолны халбага тослог багатай бяслаг хольж нүүрэндээ тавина. 20 минутын дараа халуун усаар угаах хэрэгтэй.
Цөцгий ба жимс. Маш хялбар жор. Нэг халбага цөцгий авч дурын жимс (нунтаглана)-тэйгээ хольж хутгана. Холимгоо нүүрэндээ түрхэж, 15-20 минутын дараа угаана.
Гадилтай өвлийн маск. Гадилын дөрөв хуваасны нэгийг авч, дээр нь хагас халбага тэжээлийн тос, 3 дусал оливын тос, 3 дусал нимбэг нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад, 15 минутын турш нүүрэндээ тавина.
Лууван: Луувангаа нунтаглаж, өндөгний цагаан, 1 халбага оливын юм уу, тоорын тос, бага зэрэг цардуул нэмж сайтар хутган нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна