Талийгаач охины ээжид 5 жилийн ял төлөвлөжээ


Өнгөрсөн оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны харанхуй орцонд ой долооон сартай хүүхэд орхигдсон байдаг. Ээждээ гологдсон охиныг олох үед маш их айж, уйлсан байдалтай байсан бөгөөд ЭХЭМҮТ-д хүргэгдэж эмчилгээ хийж байсан ч харамсалтай нь энэ сарын 13-ны 16:40 цагийн орчимд нас баржээ.

 

Охиныг анх эмнэлэгт хүргэгдэн очсоны дараа эмчлэгч эмч нь, суурь өвчтэйн дээрээс хоёр уушги нь битүү хатгалгаатай ямар ч найдвар байхгүй, гэхдээ шаардлагатай гэсэн бүх төрлийн эмчилгээг хийж байгаа хэмээн ярьж байсан. Тэгвэл одоогоор охиныг эмчилж байсан эмч нар болон түүнийг асарч байсан эмэгтэйчүүдээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөн талийгч охины ээж 22 настай Д гэгчид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

 

Охины амь нас эрсэдсэн учир холбогдох хэргийн заалт өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Нас барсан охиныг ирэх даваа гаригт нутаглуулах бөгөөд “Ивээлтэй сэтгэл” группын ээжүүд буяны ажлыг нь зохион байгуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Шуурхай.мн