Канадын нэрт дуучин Селин Дионы нөхөр, менежер Рене Анжелил 73 насдаа АНУ-д таалал төгсчээ. Энэ талаар дуучны фэйсбүүк хуудаст мэдээлсэн байна. Удаан хугацаанд хорт хавдартай тэмцсэн Рене Анжелил өнгөрсөн пүрэв гариг буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр Лас Вегас дахь гэртээ таалал төгсчээ. Эдүгээ 47 настай дуучин бүсгүй энэ талаар удахгүй мэдээлнэ" хэмээн албан ёсны цахим хуудастаа бичсэн байна.
1980 онд 12 настай Дион, 38-тай Анжелилтай танилцжээ. Тэд 1987 оноос болзож эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа гэрлэсэн байна. 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тэд Монреалын Нотр-Дамд гэрлэсэн талаар "The Washington post" мэдээлжээ. 2000 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Лас-Вегаст хуримын ёслолоо хийсэн байна. Тэр жилээ Анжелил хорт хавдраар өвчилснөө мэджээ. Тэр цагаас Дион концертоо түр зогсоох шийдвэр гарган гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх болсон байна.
Хэдэн жилийн дараа Анжелилийн өвчин багагүй илааршиж, дуучин бүсгүй "Сизарс-Палас"-тай олон жилийн гэрээ байгуулан тайзнаа эргэн иржээ. 2013 онд Анжелилийн өвчин сэдэрч, Дион дахин тайзаа орхив. 2015 оны гуравдугаар сард дуучин бүсгүй тайзнаа эргэн ирж, амьд тоглолт хийхээ зарласан билээ. Тэд гурван хүүхэдтэй. Рене Чарлз 2001 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн бол 2010 оны аравдугаар сарын 23-нд ихэр болох Нелсон, Эдди нар мэндэлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна