“Х-Түц”-ийнхэн Европт


Хошин урлагийн “Х-Түц” продакшныхан шинэ оны анхны тоглолтоо хилийн дээс алхан Европт аялан тоглолтоо толиуулж байгаа билээ. Тэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа шилдэг тоглолтоороо ийнхүү бэлэг барьж байгаа юм. “Х Түц”-ийн аялан тоглолт Туркийн Станбулаас эхэлсэн бөгөөд Шведийн нийслэлд саатан өдгөө Лондонд тоглож байгаа юм. Өнөөдөр тэдний тоглолт Antwerp-д, маргааш Женевт нөгөөдөр Zurich-д тус тус тоглоно.

Тэдний Европт хийж буй аяллынхаа үеэр авахуулсан гэрэл зургуудыг хүргэж байна.