Талийгаачийн гар утасны бичлэг нэг хүний дуу хоолой байжээ


“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Л-ийн амиа алдсан хэргийг шалгахаар ажлын хэсэг гаран ажиллаж байсан. Тэгвэл Хөвсгөл аймагт ажилласан ажлын хэсэг дөнгөж сая сэтгүүчдэд мэдээлэл хийлээ. Тэд “Цензургүй сурвалжлга”-ын үеэр цацагдсан гар утасны бичлэг нь нэг хүний дуу хоолой байсан гэж дүгнэжээ.

 

Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр талийгаач усанд живж, амиа алдсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогджээ.

 

Талийгаачийг амьд сэрүүн байхдаа гурван удаа халдлагад өртөж байсан талаар ар гэрийнхэн нь мэдээлж буй. Тэгвэл энэ талаар хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийнхэн халдлагад өртсөн талаараа цагдаагийн байгууллагад ямар нэг гомдол гаргаж байгаагүй гэдгийг хэллээ.