“Тэнүүн огоо” компанийн автобусны жолооч 78 настай эмэгтэйг мөргөжээ


Энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 340 дуудлага мэдээлэл иржээ. Эдгээр дуудлагын 286 нь зам тээврийн ослын дуудлага байсан байна. 

Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдлын алдагдуулж, журмыг зөрчсөн зургааг хэрэг бүртгэгдэж, зургаан хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Явган зорчигч дөрөв, автомашинд зорчиж явсан хоёр зорчигч гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гараагүй байна. 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн аж. Тухайлбал, СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын автобусны буудалд“Тэнүүн огоо” ХХК-ны H.Aerocity маркийн автобусны жолооч Э нь зорчигч 76 настай эмэгтэй У-г унагаж гэмтээсэн аж. 

Хөдөө орон нутагт Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгой явах 30 километрийн сайжруулсан шороон замд T.Prius маркийн Ч жолоочтой авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Ч нас барж хоёр хүн гэмтсэн хэрэг гарчээ.

Ойрын үед эрс хүйтэрч байгаа учраас зам даваа хальтиргаатай, цас ихтэй байгааг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж буй. Иймд жолооч та гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон зорчигчоо хамгаалж анхаарал болгоомжтой зорчинно уу. 

 

 

 

Эх сурвалж: www.mminfo.mn