Д.Болд отгон телевизийн эзэн боллоо


“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд медиа салбарт хүч үзэхээр боллоо. Тэрбээр монгол контентыг дэмжих зорилгоор отгон телевизийг энтертаймент чиглэлээр “Сhannel 11” нэртэйгээр энэ сарын 11-нд буюу өнгөрсөн даваа гарагт нээсэн юм. 


Тэрбээр өөрийн телевизээ олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр бүрдүүлж, дуу хөгжим, кино, оркестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийх аж. Дуучин Д.Болд энэ ажлынхаа өмнө 20 жилийн түүхтэй Монголын ууган радиогийн нэг FM 105.5-ийн тоног төхөөрөмжийг шинэчилж, өргөжүүлсэн билээ.


“Сhannel 11” цэнгээт телевизээр түүний шинэхэн "DAAM" дууны шинэ клипийг хүлээн авч үзэх боломжтой юм байна. “Сhannel 11” цэнгээт телевиз “DDish” сувгийн 11 дүгээр суваг, “Юнивишн” сувгийн 24, “SkyMedia”-гын 22 дугаар суваг дээр тус тус гарч эхэллээ.