УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэнэ. Сонгууль дөхөж байхад намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн шалтгааныг намынхаа удирдлагуудтай санал зөрөлдөх болсонтой холбон тайлбарлах хүмүүс байна.
Түүний хүсэлтийг МАХН-ынхан намын даргаа гадаадаас ирсэн хойно шийдэхээр болсон гэх. Н.Энхбаяр өдгөө Өмнөд Солонгост байгаа бөгөөд тэрбээр Шадар болох хүсэлтээ З.Баянсэлэнгээр дамжуулан Ч.Сайханбилэгт илэрхийлсэн билээ.
Н.Энхбаяртай үзэл бодол таарахгүй байгаа хүн намд нь олон болсон гэх. Ялангуяа ядарсан үед нь түшиж явсан хүмүүсээсээ нүүр бууруулж, Г.Шийлэгдамбыг золионд гаргасан, О.Баасанхүү, Д.Тэрбишдавга, О.Чулуунбат нартай үзэл бодол нийлэхээ больсон зэрэгт нь Н.Энхбаярт шүүмжлэлтэй хандах хүмүүс МАХН дотор цөөнгүй байгаа гэнэ. Сүүлийн үед Н.Энхбаяр МАН-аас “урваж” орж ирсэн Ж.Сүхбаатартай илүү “сүжрэх” болсон гэж намынхан нь сэм шивнэлдэх болжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна