Монголын орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино 2000 онд хийгдсэн гэдэг. Тэр бол “Ядуугийн зовлон” кино байв. Уг киноны хоёрдугаар анги хийгдэж байгаа бөгөөд “Хүдэр эргэж ирсэн нь” нэртэйгээр удахгүй нээлтээ хийх гэнэ.
“Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Сүүлчийн бүжиг”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон” зэрэг уран сайхны киног найруулсан МУСТА, найруулагч Ц.Хүсэлбаатар уг киноны найруулагчаар ажиллаж буй юм байна. Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээжээ.
Эргэн сануулахад уг кинонд нэгэн хөгшин эмэгтэй талийгаач болохдоо өөрийн хураасан эд хөрөнгөндөө сэтгэл нь хоргодож чөтгөр болон ирж буй тухай харуулдаг. Киноны хоёрдугаар ангийг ийнхүү тун удахгүй нээж, айдас хүргэм үйл явдлыг үргэлжлүүлхээр зэхэж буй аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна