Тайланд улсад хүйс солих хагалгаанд орсон Ганбуушийг Монголд хүлээж авах эмнэлэг эхэндээ олдсонгүй. Урд өмнө нь Монголд ганц ч удаа хийгдэж байгаагүй хүйс солих хагалгаанд орсон түүнийг “нэрт” Бүлтэн эмч хүртэл айгаад хүлээж аваагүй байна. Улсын гэдэг утгаараа Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв л түүнийг “сэтгэл гарган” хүлээж авчээ. Тэрээр тус төвийн Эх Барих Эмэгтэйчүүдийн Клиникийн Хагалгааны дараах хэсэгт хэвтэн эмчлүүлж байна.
Монгол эмч нарын хувьд цоо шинэ зүйл болсон Ганбуушийн эмчилгээ, оёдол, түүний шарх зэрэг нь бүрэн эдгэхэд наад зах нь хоёр сар шаардагдах гэнэ. Одоогоор хагалгаанд ороод нэг сар болж байгаа түүний биеийн байдал сулавтар, шарх нь хавдартай байгаа юм байна. Бохир оруулахгүй байх, тогтмол гам барих гээд Монголд анх удаа ийм төрлийн хагалгаа хийлгэсэн түүнийг ЭНЭШТ-ийн их эмч Мөнхбаяр эмч гардан эмчилж байгаа гэсэн.
Ганбуушийн хүйсээ солилуулсны хууль эрх зүйн орчинд:
Түүний дээрх мэс засалтай уялдан Ганбуушт хууль, эрх зүйн хүрээнд олон асуудал тулгаран гарч ирж байна. Иргэний үнэмлэх нь Ганболд гэсэн эрэгтэй нэртэй байдаг. Хүйс нь нэгэнт эмэгтэй болсон учир иргэний үнэмлэхээ ч гэсэн эмэгтэй болгох шаардлага гарна. Энэ тал дээр Монгол хууль, дүрэмд юу гэж заасан байдаг нь тодорхойгүй. Тэрээр өөрийн төрөлх эрэгтэй нэрээ солих шаардлагатай мэдээж гарна. Ганбууш өөртөө Цацрал гэх “эмэгтэйлэг” нэрийг сонгоод байгаа. Харин овгоо солих эсэх нь түүний асуудал болж байна. Түүнчлэн Монгол улсын үндсэн хуульд эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэрт гарах ёстой. Тэгвэл Ганбууш эрэгтэй гэдгээрээ тэтгэвэрт гарах уу, эмэгтэй гэдгээрээ тэтгэвэрт гарах уу? Харин тэр өөрийн зүгээс группт орох сонирхолтой байгаа гэсэн. Энэ мэт олон асуудлуудыг тэр эмхэлж, цэгцлэн, шийдвэрлэх хэрэгтэй болж байна.
Юутай ч хамгийн түрүүнд эмчилгээгээг сайтар хийлгэх нь түүний хувьд эн тэргүүний асуудал болоод байна.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав