Арлын Япон орны сумо бөхийн дэвжээнд Монгол бөхчүүд эд хаваа гшайхуулан барилдсаар байгаа. Өдгөө Токио хотноо мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын барилдааны үеэр Токитэнкү А.Хүчитбаатар талаар харамсалтай мэдээлэл гарав. Тэрээр А.Хүчитбаатар энэ тэмцээний банцүкэд жюүрёогийн зүүний есд эрэмбэлэгдээд байсан ч биеийн байдал нь тааруу байгаа аж. Тодруулбал, цусны хорт хавдар хэмээх хүнд өвчин туссан тухай Токицүказэ ояката мэдэгдсэн байна. Тэрээр “Өнгөрсөн долдугаар сараас л бие нь муу байсан.
Баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байна гэдэг байсан. Тэгээд есдүгээр сард нь эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарлаа. Тэр үеэс хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал сайжирч байна. 20 кг орчим турсан. Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн болохоор эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байна. Цаашдаа яах эсэх талаар гуравдугаар сарын тэмцээний дараа ярилцаж байж шийднэ дээ. Мэдээж их хэцүү байгаа ч Токитэнкү адилхан өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсийн төлөө ч гэсэн заавал эдгэрнэ гэж хэлсэн. Монголоос гэрийнхэн нь ирсэн байгаа” хэмээжээ.
Энэхүү хүнд өвчинөөс болж зодог тайлахаас өөр агагүйд хүрч байгаа ч А.Хүчитбаатар эдгэрч тэнхрээд дахин барилдана хэмээсэн байна. Монгол түмний хүүгийн эмчилгээнд зориулан элэг нэгт бөхчүүд хандив цуглуулж эхэлжээ.
PHOTONEWS.MN
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна