Улсын Ерөнхий Прокурорын Газраас “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Л-ийн амиа алдсан хэргийн талаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд талийгаач Л-ийн өмнө нь халдагад өртсөн хэргийг дахин шалгах чиглэл өгсөн байна.
“Ирвэс хамгаалах сан”-гийн биологчи 28 настай Л нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, улмаар зургаан хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон байдаг. Эл хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа юм.
Мөн талийгаач Л-ийг мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн гурван тэс сумын нутагт үл таних хоёр хүн хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Харин уг хэргийг дээрх мөрдөн байцаалттай нэгтгэж дахин шалгаж, мөрдөн байцаалт явуулахыг Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын Мөрдөн байцаах газарт үүрэгджээ.
Түүнчлэн уг хэрэгт хяналт тавих харьяалал тогтоохыг Нийслэлийн прокурорын газарт үүрэгдэж, хэргийг шуурхай шалгах талаар чиглэл өгсөн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна