Урлагийнхан дундаас анхны амьдралдаа цэг тавьсан хүнийг тоолсноос тавиагүйг нь нэрлэчихвэл бусад нь тодорхой болно. МУГЖ хэмээх эрхэм алдрыг нэр төртэйгөөр хүртсэн дуучин Б.Дашдондог тэр “ариун” жагсаалтанд дээгүүр бичигдэх хүн. Түүний гэргийг Нараа гэдэг. “Nature sound” дуулаачийн төвийн гүйцэтгэх захирал тэрбээр нөхрийнхөө авьяасыг олонд хүртээж, өнгөлөн гялалзуулж яваа хүн. Б.Дашдондог гэргийнхээ студид багшлан олон ч авьяаслаг хүүхдүүдийг нээж гаргасан.
Түүний гэргийг хүмүүс их хатуу хахир хүн гэлцдэг. Б.Дашдондог энэ талаар “Манай эхнэр цайлган, хүнд хэлэх үгээ шууд л хэлчихдэг байхгүй юу. Ямар ч шоу цэнгээнийг зохион байгуулах чадвартай. Ямар ч уран бүтээлчдийг цагт нь авчраад дуулуулж чаддаг. Зохион байгуулж удирдах авьяастай” гэсэн байдаг. Илүү дутуу үггүй, авьяаслаг нөхөртөө “хатуу” гэргий нь хүү, охин төрүүлж өгсөн. Охиноо хилийн чанадад сургаж, хосууд хүүтэйгээ амьдардаг. Ямартай ч энэ удаад хар өнгийг сонгон рок стилиэр гоёсон Нараа хатагтай нөхрийнхөө хамт ийнхүү шинэ жил ийн баяраа тэмдэглэжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ