"MCS" группийн албан ёсны салбар болох "Орчлон” цэцэрлэгт сурдаг байсан дөрвөн настай хүү тус цогцолбор сургуулийн бассейнд живсний улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард “Орчлон” сургуулийн бассейнд талийгаач хүү живсэн байна. Улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ч өнгөрсөн лхагва гаригт нас барсан байна. Хүү усанд живж удаан байсны улмаас тархи нь үхэжсэн байсан нь амиа алдахад шалтгаан болсон гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв.
“Орчлон” цогцолбор долоо хоногт нэг удаа хүүхдүүддээ усанд сэлэх хичээл ордог бөгөөд цагдаагийн байгууллага Ж.Оджаргалын эхнэр Д.Батмөнхийн удирддаг уг сургуулийн удирдлагыг шалган, эрүүгийн хэрэг үүсгээд буй аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна