Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон. Энэхүү тогтоолд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн 08:00-20:00 цагийн хооронд зөөж шилжүүлж байхаар заасан. Тогтоол энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлд зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх болон түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хувь хэмжээ
|
№ |
Үйлчилгээний төлбөр |
Төлбөрийн хэмжээ /төгрөг/ |
|
Зөөж шилжүүлэх төлбөр |
||
|
1 |
Суудлын автомашин |
60 000 |
|
2 |
Том оврын автомашин, автобус |
90 000 |
|
3 |
Мотоцикл |
30 000 |
|
Түр саатуулах хашаа/байр/-ны төлбөр /1 хоногийн/ |
||
|
1 |
Мотоцикл |
3000 |
|
2 |
Суудлын автомашин, микробус |
5000 |
|
3 |
5 тонн хүртэлх бүх жинтэй ачааны автомашин, 40 хүртэлх хүний суудалтай автобус |
10000 |
|
4 |
Хүнд даацын автомашин, том оврын автобус |
15000 |
|
5 |
Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл |
20000 |
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна