Ж.Цолмон хатагтайн нүсэр гоёл


Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон хатагтай оны отгон наадам “Алтан сарнай”-д зочилсон юм. Тэрээр энэ удаад үндэсний хувцасны хэв маягийг хадгалсан нэлээд нүсэр загвар бүхий торгон даашинзаар гоёжээ. Мөн тэрээр энэ үдшийн гоёлоо алтлаг хүзүүний алчуураар чимэн нүүрний будалтаа ч алтлаг өнгөөр цацруулан будсан байлаа. Цолмон хатагтайд бусдаас содон өнгөлөг гоёл л таалагддаг бололтой.