Эх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг шинэ оны босгон дээр Малайзад болсон “Miss tourism queen of the year international” наадамд амжилттай оролцоод иржээ. Тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн сарын 3 – нд болж, мисс бүсгүй тусгай шагнал хүртсэн байна. Мөн тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэгээр тодорчээ.
Т.Батцэцэг энэ амжилтаараа Германы нэгэн спор брэндийн зураг авалтад орох урилга авсан байна. Тэмцээний талаар Т.Батцэцэг “21 хоногийн турш маш шахуу программтай байсан ч эргээд дурсахад энэ бүхэн хамгийн сайхан дурсамжууд үлджээ. Олон сайхан найзууд, тэмцээний менежерүүд та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн жил дэлхийн миссийн тэмцээнд хамт оролцож байсан хоёр ч бүсгүйтэй таарлаа. Шинэ оноо тайзан дээр, ялангуяа тэмцээнд оролцож гаргах тэр мөч хамгийн сайхан байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна